•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба, Ням гарагт амарна.
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЖЛЫН БАЙРАНД НЬ УУЛЗАВ

     Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянгол дүүргийн эмнэлгийн зарим эмч нартай ажлын байранд нь уулзаж санал бодлыг нь сонсов. COVID-19 өвчин гарсан цагаас эхлэн эмч нарын ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Нэг нь нөгөөгөө нөхөж ажиллах болсон. Энэ бүхэнд дүүргийн эмнэлгийн удирдлага зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар эмч нар хэлж байв.
    Мөн дүүргийн эмч нарын зүгээс халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж, халдварт өртөхгүй байх бүх л бололцоог ханган ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцууллаа.

    Үзлэгийн эмчийн хувьд халдварт өртөхгүй байх нь чухал. Өдөрт олон хүнд үйлчилж, эрүүл мэндийн үзлэг хийдэг учир хамгаалалтын хувцсаа маш сайн өмсч, маскаа тогтмол 2 цаг тутам сольж, өрөөндөө тогтмол агаар сэлгэлт хийх зэргээр энгийн аргыг ягштал баримтлах нь нэн тэргүүний зорилго нь хэмээн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч Б.Энхцэцэг тодотгов.

    Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмч нартайгаа ажлын байран дээр нь уулзаж, цар тахалтай жил гаруйн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй, амралт, алжаалыг умартан зүтгэж, covid-19 өвчний эсрэг тэмцэж, иргэний эрүүл энхийн манаанд шантралгүй зогсч буйд талархал илэрхийлж, цаашид эмч нарын санал, зөвлөгөөг яамны бодлогод тусган ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

    Эрүүл мэндийн салбарт нэг хүн гэдэг ойлголт байхгүй. Бүгд нэг санаа, нэг зорилготой байж цар тахал өвчнийг даван туулах боломжтой. Салбарын нэр хүндийг өсгөх, өвчний дэгдэлтийг бууруулах, иргэний эрүүл мэндийг хамгаалахад Эрүүл мэндийн салбарынхан асуудлаа хамтдаа ярилцаж, хамтдаа засч, хамтдаа шийдэж, хамтдаа салбарынхаа шинэчлэлийн төлөө явах цаг болсон гэдгийг эмч нартай уулзахдаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.