•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба, Ням гарагт амарна.
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Covax” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакцин хүлээн авлаа

    “Covax” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакциныг өчигдөр хүлээн авлаа. Тус вакциныг хүлээн авах үеэр хяналт шалгалт хийж, халдваргүйжүүлэн, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Манай улсад Covid-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 244 мянган хүн хамрагдаад байгаа билээ.

    Монгол Улс “Covax” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр хүлээн авах вакцины эхний ээлж болох 14400 тун “AstraZeneca” вакциныг хүлээн авсан билээ. Дараагийн 98400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирэх юм. Вакцины хүртээмжийг тэгш хүргэх үүднээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах вакциныг нийлүүлэх юм.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.