•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Т.Мөнхсайхан: Ковидын үед эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна

    0021sdas151
    Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
    Нэгдүгээрт тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
    Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас явуулж буй хариу арга хэмжээг олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийг  гардуулан өглөө.
    0021sdas15dsad1
    Энэ үеэрээ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “Коронавируст цар тахлыг Монгол Улс хохирол багатай даван туулахад ДЭМБ-аас бүхий л талаар дэмжин хамтран ажиллана. Бид цаашид хэрэгцээтэй байгаа бусад тоног, төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
    0021sddssasdasdasas15dsad1
    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнгөрсөн хугацаанд бид Ковидын бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглах юм. Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний хүрэлцээ чухал байдаг учраас эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна.
    Өнөөдөр бид Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Мөн нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, эмнэлгүүддээ хүлээлгэн өглөө.
    Мөн хүний нөөцийн хувьд байдал хүндэрсэн үед ажиллах хүмүүсийн жагсаалт гарч, бэлтгэгдсэн байгаа. Бид цаг үетэйгээ уялдуулан эмнэлгүүдийн эрчим эмчилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Яармагийн шинэ эх хүүхдийн шинэ эмнэлгийн тоног, төхөөрөмжүүд одоо суурилагдаад явж байна. ХӨСҮТ-ийн хувьд эрчим эмчилгээний тасаг 20 амьсгалын аппараттай байгаа. Маргаашаас нэмэлт аппаратуудыг суурилуулаад эхлэх юм. Хүний нөөцийн хувьд төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад ороод ажиллаж байна” гэлээ.
    0021sddssasdasdasas1dsfsdfsddsf5dsad1
    0021sddssasdasdasas1dsfsadasdsdfsddsf5dsad1
    0021sddssasdasdasas1dsfsadasdasddsdfsddsf5dsad1
    0021sddssasdasdasas1dsfsadasddasdasddsdfsddsf5dsad1
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.