•  

    Олон улсын 3 стандарт хэрэгжүүлэгч байгууллага 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба-ням Амарна
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ-ийн Коронавируст халдвар( COVID19)-ын үеийн харилцан ажиллагааны төв штабын мэдээ.

    “КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилалт зохион байгуулах” Монгол улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаал, ЭМС-ын 2020 оны А/266 дугаар тушаалын дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд ЦССҮТ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
    ☎️Штабтай холбогдох утасны дугаар-70112857
    2020 оны 05 дугаар сарын 06-ны байдлаар Коронавируст халдвар ( COVID19)-ын үеийн харилцан ажиллагааны төв штаб бүрэлдэхүүнээрээ 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллаж, штабын гишүүд хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна.
    ЭМЯ-нд төвийн штабын үйл ажиллагааны талаархи мэдээ, тайланг цаг тутамд хүргүүлсэн.
    2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ирсэн
    📍Цагийн байдал №1
    📍Цагийн байдал №2
    📍Цагийн байдал №3
    дээр ажиллаж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан, ЭМЯ руу мэдээ, тайланг цаг тутамд хүргүүлэв.
    “КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотойгоор төвийн бүх эрүүл мэндийн ажилтнууд болон ажилтан албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг төв штабаас мэдэгдэж байна.
    ЦССҮТ-ийн Коронавируст халдвар( COVID19)-ын үеийн харилцан ажиллагааны төв штаб
    2020-05-07

    gamshig-2020-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.