•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши ЦССҮТ-д хэрэгжиж буй төслийн үр дүнг сайшаалаа

    \r\n

    f06a0122

    \r\n

    \r\n

    \r\n

    Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр АХБ-ны санхүүжилтээр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж буй юм. Энэхүү ажлынхаа хүрээнд 2017 оны 1-р сарын 26-нд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д зочилж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”  (“ЭМСХХ-5”) төслийн хүрээнд тус төвд ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж, цусны албанд шинээр нэвтэрч буй технологиудтай танилцлаа.

    \r\n

    Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр, “ЭМСХХ-5” төслийн зохицуулагч А. Мөнхтайван, “ЭМСХХ-5” төслийн менежер Р. Эрдэнэтунгалаг нар оролцлоо.

    \r\n

    Ноён Аюуми Кониши ЦССҮТ-д хэрэгжиж буй төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж сайшаалаа.

    \r\n

    Дараа нь Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг ЦССҮТ-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй цусны албанд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ирэх онуудад хийгдэх ажлуудын талаар ярилцлаа. Тухайлбал, Хүйн цусны банк байгуулах, биобэлдмэлийн үйлдвэрлэл явуулах чиглэлээр ЭМЯ-наас ажлын хэсэг томилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн шинэ технологиуд дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх чиглэлээр ярилцлаа.

    \r\n

    erdmiin-hural-2

    \r\n\r\n

    \r\n

    f06a0094

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.