•  

    Олон улсын 3 стандарт хэрэгжүүлэгч байгууллага 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба-ням Амарна
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦЕГ-ын албан хаагчид ““Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” уриан дор цусаа бэлэглэлээ

    Шинэ коронвирус /COVID-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улмаар уг шийдвэрээ ирэх 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан билээ.
    Хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдлын үед ЦССҮТ нийт албан байгууллага, ард иргэддээ хандаж цусаа бэлэглэх хүмүүнлэгийн уриалга гаргасан бөгөөд энэхүү сонордуулгыг дэмжих байгууллагын тоо нэмэгдсээр байгаа нь талархууштай, бас бахдууштай. Тухайлбал, 2020 оны 2 дугаар сарын 28-нд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ажилтан, алба хаагчид “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” уриа дэвшүүлж, тав дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа.
    Хууль хүчний байгууллагынхан ямар ч үед Цусны албатай хүмүүнлэгийн үйл хэрэгт хамтран ажиллаж ирсэн билээ.

    7-1

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.