•  

    clock Даваа-Баасан 08:30-16:00    Бямба-ням Амарна world Утас:  70136504, 70112857      Факс:  70112857
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “АМЬ БЭЛЭГЛЭСЭН АМЬ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АНХ УДААГАА БОЛЛОО

    Хэн нэгний ганц удаа өгсөн цус гурван хүний амь насыг авардаг. Энэ утгаараа цусны донор хүнийг дэлхийн аль ч улсад “Жинхэнэ баатар”, “Чимээгүй баатар”, “Эгэлгүй баатар” гэх зэргээр өргөмжлөн алдаршуулдаг. Өнөөдөр 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн ачтан донорууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эгэлгүй ач гавьяаг бусдад сурталчлан алдаршуулах “Амь бэлэглэсэн амь” сэдэвт ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Holiday inn Ulaanbaatar” төвд боллоо. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран анх удаагаа зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Донорын тухай хуульд тусгагдсан донорыг алдаршуулах, урамшуулах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд НЗДТГ-аас түүчээлэн санаачилсан ажил гэсэн үг.
    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 318 Хүндэт донор байдаг бөгөөд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 цусны донорыг мөнгөн шагналаар урамшуулсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гардуулж, талархал дэвшүүллээ. Тэрбээр цусны доноруудад хандаж хэлсэн үгэндээ “Та бүхэн бол буянтай гэгээн үйлс бүтээж буй эгэл биш ачтан юм шүү” гэж зориуд тодотгосон нь хүний амь нас, эрүүл мэндийг аврах үйлсийг юугаар ч үнэлэхийн аргагүй гэдэг санааг илэрхийлсэн юм. Үнэхээр өнөөдөр цугласан донорууд хамгийн багадаа 300 гаруй хүний амь насыг аварсан гээд бодохоор байгуулж буй гавьяаг нь юутай ч үнэлэшгүй билээ.
    Хотын дарга үгийнхээ төгсгөлд “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлнэ” гэлээ.
    Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд хотын дарга С.Амарсайхан 220 удаа цусаа бэлэглэж, 660 гаруй хүний алтан амийг аварсан “Топ донор” Д.Бум-Эрдэнэд нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одон гардуулж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.