•  

    clock Даваа-Баасан 08:30-16:00    Бямба-ням Амарна world Утас:  70136504, 70112857      Факс:  70112857
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг “Жем интернэшнл” ХХК болон Монголын донорын холбоотой хамтран тэмдэглэлээ-ийг

    ЦССҮТ-өөс зохион байгуулдаг уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиолоо. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах сонирхол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж , иргэдийн дунд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
    Энэ удаагийн цусаа бэлэглэх өдрийг үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгжийн нэг “Жем интернэшнл” ХХК болон Монголын донорын холбоо /МДХ/-той хамтран тэмдэглэлээ. Өдөрлөгийг нээж ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ донорын үйлсийг дэмжиж байгууллагаараа цусаа бэлэглэдэг аж ахуйн нэгжийн нэг болох “Жем интернэшнл” ХХК-ийн хамт олонд болон авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд ЦССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй МДХ-ныхонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлсэн юм.
    Энэ өдрийн хүрээнд 70-аас дээш өгөлттэй донор Н.Амгаланбаатарт Хүрэл донор цол хүртээж алдаршуулсан бол “Бахархал 10” тэмдгээр Э.Ням-Очир, М.Хишигням, “Бахархал 20” тэмдгээр Г.Хүдэрбат, “Бахархал 30” тэмдгээр Б.Ганхуяг, “Бахархал 50” тэмдгээр Э.Чимидцэрэн нарыг тус тус шагнаж урамшууллаа.
    Мөн удахгүй болох дэлхийн сайн дурынхны өдрийг угтаж МДХ хамтран ажилладаг байгууллага, иргэддээ гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулж, урамшуулсан юм.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.