•  

    clock Даваа-Баасан 08:30-16:00    Бямба-ням Амарна world Утас:  70136504, 70112857      Факс:  70112857
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • УДБЭТ-ийнхан сайн үйлсийн аянд нэгдлээ

    Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Найрал дууны ангийн дуучин хамт олон ЦССҮТ-д хүрэлцэн ирж цусаа бэлэглэлээ. Энэ бол ЦССҮТ-ийн донорын үйлсийг дэмжих байгууллага, иргэдийн цар хүрээ өдрөөс өдөрт тэлж буйн нэгэн тод илэрхийлэл юм.
    Дуучин Б.Гантөмөр хэлсэн үгэндээ “Манай Найрал дууны анги 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бид иргэнийхээ хувьд ч, уран бүтээлчдийнхээ хувьд ч нийгэмд тустай сайн үйлс бүтээе гэж дандаа ярилцдаг. Энэ үүднээс ЦССҮТ-д хүрэлцэн ирж цусаа бэлэглэхээр шийдсэн. Бидний өгсөн цус олон хүний амийг аврах нь дамжиггүй. Соёл урлаг хүнийг гэгээрүүлдэг. Ийм агуу салбарт ажиллаж байгаагийн хувьд хүмүүнлэгийн үйлст оролцох нь нийгэмдээ гэрэл гэгээ түгээж байгаагийн нэгэн хэлбэр” гэлээ. ТЭРБЭЭР МӨН “САЙН САНААНЫ ҮЙЛСТ НЭГДЭЖ ЦУСАА ӨГӨХИЙГ БУСАД БАЙГУУЛЛАГУУДДАА УРИАЛЖ БАЙНА” ГЭСЭН ЮМ.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.