•  

    clock Даваа-Баасан 08:30-16:00    Бямба-ням Амарна world Утас:  70136504, 70112857      Факс:  70112857
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Ээлжит брэнд сургалт боллоо

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 29-нд эмнэлгийн лабораторийн эмч, лаборант нарт зориулан зохион байгуулдаг “Хувийн тохироо тодорхойлох аргачлал” ээлжит брэнд сургалт ЦССҮТ-д амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн “Ач тус” эмнэлгийн лабораторийн эмч, лаборант нар хамрагдав.
    Сургалтыг ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, тэргүүлэх зэрэгтэй эмч Т.Алимаа, Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч, их эмч М.Цэрэндэжид нар удирдан явуулж “Иммуногематологийн тухай ойлголт”, “Шинжилгээний бэлтгэл, сорьц цуглуулах нь”, “Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох шинжилгээний аргачлал” зэрэг эрэлт хэрэгцээтэй сэдвүүдээр лекц уншиж, харилцан ярилцлаа.
    Сургалтын хүрээнд дадлага эзэмшүүлэх ажил биечлэн хийж танилцуулах, гардан хийлгэх хэлбэрээр төвийн Нэгдсэн лабораторид болов. Энэхүү сургалт нь 2010 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд эдүгээ цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн дунд эрэлт хэрэгцээтэй сургалтын нэг болсон байна.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.