•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага” сэдэвт сургалт боллоо

    Ёс суртахуунгүйгээр хувь хүнийг төсөөлөхгүй. Энэ утгаараа тухайн ажилтны ёс суртахуунлаг чанараас байгууллагын амжилт шалтгаалдаг. Тийм ч учраас ЦССҮТ нийт эмч, ажилтныхаа ёс зүй, ёс суртахууны түвшинд байнга анхаарч, тодорхой сургалтыг зохион байгуулдаг юм. Өнөөдрийн ээлжит сургалтын агуулга энэ үзэл санаа руу чиглэсэн бөгөөд хүний их эмч, хуульч Б.Одгэрэл “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага” сэдэвт лекц уншлаа. Тэрбээр ёс суртахуун ба хууль, ёс суртахуун ба шашины асуудлыг хөндсөнөөс гадна хувь хүн ил тод байх, тодорхой байх, хэрэгжүүлдэг байхын ач холбогдлыг тайлбарлалаа. Мөн хүн ямар үүрэг, хариуцлагатай байх ёстой болон хууль эрхзүйн асуудал үүсэхэд хаана хандах талаар тодорхой мэдээлэл өгөв.
    Сургалтын дараагийн сэдэв нь “Инээмсэглэл-эерэг хандлага”. “Сэтгэлгээний боловсролын төв” ТББ-ын багш Б.Сосорбурам инээмсэглэл бол эерэг хандлагыг бүрдүүлэгч хамгийн чухал хүчин зүйл гэлээ. Сургалт үргэлжилж байна.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.