•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • АЦСХ-ны 15 дугаар их хуралд 19 орны 300 гаруй төлөөлөгч оролцоно

    Азийн цус сэлбэлтийн холбоо /АЦСХ/ нь бүс нутгийн хэмжээнд цус сэлбэлтийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 19 гишүүн улс орон, 23 улсын эмч, мэргэжилтнүүдийн гишүүнчлэл бүхий Олон улсын байгууллага юм. Тус холбооноос жил бүр нэг гишүүн орныг сонгон
    Их хурлаа зохион байгуулдаг бөгөөд 2019 оны 15 дугаар Их хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төвд олгосон билээ. Тус төв нь 2013 оноос Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Азийн цус сэлбэлтийн холбооны гишүүн байгууллагаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсаас Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгт 54, Азийн цус сэлбэлтийн холбоонд 45 эмч, мэргэжилтэн гишүүнчлэлтэй байна.

    Энэхүү нэр хүндтэй, тив дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагын 15 дугаар их хурал 2019 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Хурлын эхний шатны үйл ажиллагаа 9 дүгээр сарын 11-нд “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр” сэдэвт семинараар ЦССҮТ-д эхлэх бол хоёрдугаар үе шат нь 9 дүгээр сарын 12, 13-нд “Цус сэлбэлтийн анагаах ухааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн дор “Корпорэйт конвейшн” төвд зохион байгуулагдах бөгөөд 19 орны 300 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид оролцоно.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.