•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллав

    ei2a1628

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран хийж байгаа билээ. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд өнөөдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллаж “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал”, “Лабораторийн үйл ажиллагаа”, “Дархлаажуулалт, өртөлтийн дараах сэргийлэлт, донорын сургалт, сурталчилгаа” гэсэн 3 асуудлын хүрээнд үнэлгээ хийлээ. Улмаар төвийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Үнэлгээний ажилд ДЭМБ-ын зөвлөх, доктор Юка Жиннай, ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхжин, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн Ж.Нямсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

    ei2a1625

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.