•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийнхэн ЦССҮТ-д зочлов

    Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн Ан Ги Жун, нарийн бичгийн дарга Ин Ён нар ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр төвийн захирал Н.Эрдэнэбаяр хүлээн авч уулзаж ярилцлаа. Ноён Ан Ги Жун байгууллагынхаа талаар товч танилцуулахын зэрэгцээ Солонгосын Цусны албаны үйл ажиллагаа, донорын хөдөлгөөний талаар мэдээлэл хийж Монголд салбараа байгуулах, цусны хавдартай хүмүүст туслах зорилготой ирсэн талаараа тайлбарлав. Гэхдээ цусны өвчтэй хүмүүст мөнгөн дэмжлэг үзүүлэхээсээ илүү Солонгос руу өндөр зардлаар эмчилгээнд явах бус Монголдоо эмчлүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судлах зорилготой ирсэн гэлээ. Захирал Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-д хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархаж байгаагаа илэрхийлээд төвийн үүсэл, хөгжил, өнөөгийн үйл бодлого үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Солонгосын цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгтэй цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

    ei2a1616

    ei2a1618

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.