•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Эмч, ажилтнуудынхаа мэдлэгийг эрх зүйн мэдээллээр сэлбэв

    ЦССҮТ-ийн нийт ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг ээлжит сургалт боллоо.
    Энэ удаагийн сургалтыг ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран явууллаа.
    Хошууч Д.Болор хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тоо баримт, бодит жишээн дээр тулгуурлаж сонирхолтой лекц уншсан бол дэд хурандаа Д.Бүрэнбаатар сүүлийн үед хурцаар хөндөгдөх болсон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар өргөн мэдээлэл өглөө.
    Дэд хурандаа Б.Чулуунтамир мөн л сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа залилан мэхлэх гэмт хэрэг, түүнээс өөрийгөө болон гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр ач холбогдолтой лекц уншиж, харилцан ярилцав. Иргэн бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой хууль эрхзүйн мэдлэгийг шинэ сэдвээр сэлбэсэнд төвийн ажилтнууд талархснаа илэрхийлээд цаг зав гарган хүрэлцэн ирсэн цагдаагийн офицеруудад ажлын амжилт хүслээ. Сургалт ЦССҮТ-ийн хурлын бага танхимд болсон юм.

    bolor-xoshuuchburen

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.