•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиолоо

    Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиолоо. 50 дахь удаагийн энэхүү арга хэмжээг МУЗН-тэй хамтран тэмдэглэлээ. Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй Хүндэт донор С.Эрдэнэсүх, Г.Баярмандах, Б.Гантулга нарыг “Хүрэл донор”-оор өргөмжилж алдаршуулав.
    Мөн “Бахархал 10” тэмдгээр донор Э.Хажидмаа, “Бахархал 20” тэмдгээр донор Э.Нандинцэцэг, “Бахархал 30” тэмдгээр донор Б.Манлайбаатар, “Бахархал 40” тэмдгээр донор З.Өсөхбаяр, “Бахархал-50” тэмдгээр донор М.Март нарыг тус тус шагнаж урамшуулав.
    Дашрамд дурдахад “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг дэмжиж, сайн үйлст хамтран ажиллах хүсэл зорилготой байгууллага, иргэний тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдөр “Сан хими” ХХК-ийн хамт олон сайн үйлсийн аянд нэгдлээ.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.