•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

    2017 онд ЦССҮТ, АШУҮИС хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнөөдөр ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нар хамтын ажиллагаагаа сунгах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд хоёр байгууллага харилцан сургалт зохион байгуулах юм.\r\nУг арга хэмжээнд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Зориг, Анагаах ухааны сургуулийн захирал С.Мөнхбаярлах нар оролцсон юм.\r\nСанамж бичгийг үзэглэхийн өмнө захирал Н.Эрдэнэбаяр төвийн тухай танилцуулга хийхдээ ЦССҮТ нь эрүүл мэндийн байгууллагууд дотор ISO 9001: 2015, ISO 15189:2015, MNS OHSAS 18001:2012 гэсэн олон улсын 3 стандартыг хэрэгжүүлж буй ганц байгууллага болохыг тодотгосон юм. Мөн цомхон бүтцээр ийм амжилтад хүрснийг тэмдэглэв.\r\nАШУҮИС-ийн удирдах бүрэлдэхүүн ЦССҮТ-ийн тасаг, нэгж, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж өндөр үнэллээ.

    auis2

    auis

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.