•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны Ажлын албаны төлөөлөл ЦССҮТ-ын үйл ажиллагаатай танилцав

    2018 оны 1 дүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ.\r\n\r\nУг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны ахлах Зөвлөх Л.Лхагвасүрэн, Зөвлөх Ж.Чимгээ тэргүүтэй тус байнгын  хорооны холбогдох ажилтнууд, Эрүүл мэндийн яамны  Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас нарын Донорын тухай хуулийн дэд ажлын хэсгийнхэн ЦССҮТ-д ажиллаж, лаборатори, тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн ЦССҮТ-ийн хурлын танхимд буй дунд сургуулийн сурагчдын дунд зарласан “Донор бол баатар” сэдэвт гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүд болон эссе бичлэгүүдийг үзэж сонирхов.  Улмаар ЦССҮТ-ийн гадаад, дотоод тохижилт, сүүлийн жилүүдэд шинээр нэвтрүүлсэн  техник технологиуд, нийт ажилтнуудын ажлын үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж улам их амжилт хүслээ.\r\n\r\n \r\n\r\n_i2a4502\r\n\r\n_i2a4492\r\n\r\n_i2a4470\r\n\r\n \r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.