•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Брэнд сургалт” амжилттай өндөрлөлөө

    ЦССҮТ нь  2018 онд Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хүрээнд цус сэлбэх эмчилгээнд оролцогч эмнэлзүйн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Цусны аюулгүй байдал, ЦЦБ-ий эмнэл зүйн зохистой хэрэглээг хангах нь”, “Цус сэлбэхийн өмнөх хувийн тохироо тодорхойлох аргачлал” сэдэвт сургалтуудыг “Брэнд сургалт”-аар онцолж байна.\r\n\r\nӨнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 27-нд, Лабораторийн эмч, лаборант нарт зориулан зохион байгуулдаг “Хувийн тохироо тодорхойлох аргачлал” ээлжит брэнд сургалт ЦССҮТ-д амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад ЦССҮТ, ЭХЭМҮТ, Нийслэлийн “Өргөө” амаржих газар, “Хүрээ” амаржих газар, Хан-Уул, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч М.Цэрэндэжид нар  “Хувийн тохироо тодорхойлох шинжилгээний онолын үндэс”, “Хувийн тохироо тодорхойлох шинжилгээ хийх аргачлал” сэдвүүдийн хүрээнд лекц уншиж, дадлага эзэмшүүлэх зэргээр удирдан явууллаа.\r\n\r\nЭнэхүү сургалт нь 2010 оноос  эхлэн зохион байгуулагдсан бөгөөд эдүгээ цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн дунд эрэлт хэрэгцээтэй сургалтын нэг болсон байна.\r\n\r\n_i2a4327_i2a4330\r\n\r\n_i2a4333_i2a4338

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.