•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • 21 аймаг дахь 25 Цусны салбар төвтэй Цахим семинар хийж байна

    Цусны салбар төвүүдийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэх, харилцан сайн туршлагаа хуваалцах зорилготой  Цахим семинар ЦССҮТ-д эхэллээ.  ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 21 аймаг дахь 25 Цусны салбар төвийн эрхлэгч, эмч, тусгай мэргэжилтнүүдтэй шууд холбогдож мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна.

    \r\n

    ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр Цахим семинарыг нээж хэлсэн үгэндээ “Техникийн боломж байгаа учир цахим хэлбэрийн уулзалт семинарыг улирал тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Харин манай салбар төвүүд энэхүү арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Иймд ЦССҮТ-өөс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд цагаа сайн баримтлахаас эхлээд хариуцлагатай хандаарай” хэмээн онцлов. Тэрбээр мөн  2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Цусны албаны Үндэсний семинар Улаанбаатар хотод зохиогдох учир салбар төвүүд  одооноос бэлтгэл ажлаа хангахыг даалгаад ажлын амжилт хүслээ. Цахим семинар үргэлжилж байна.

    \r\n_i2a4302\r\n\r\n_i2a4305\r\n\r\n_i2a4303\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.