•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ-ийнхөн мэдээлэл, харилцааны шинэ арга барилд суралцав

    “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, халдварын сэргийлэлт, хяналтын ажилд хэвлэл мэдээллийг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт ЦССҮТ-д амжилттай зохиогдож өндөрлөлөө.  “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”  (ЭМСХХ-5) төслийн хүрээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажилд хамтран оролцогч байгууллага, ажилтнуудын мэдээлэл, харилцааны мэдлэг, ойлголт, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд “Монгол контент” ХХК-ийн менежер Б.Ариунбилэг, дизайнер Б.Анхбаяр, сэтгүүлч А.Ихсанаа болон ЭМСХХ-5 төслийн зөвлөх Г.Уранчимэг нар хичээл зааж, харилцан ярилцав.\r\n\r\nСургалтад хамрагдагсад  “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэлт, сурталчилгааны шинэлэг аргууд”, “Сошиал хуудас хөтлөх тухай”, “Өнгө дизайны нөлөөлөл”, “Мэдээлэл харилцааны онол, загварууд, тэдгээрийн сайн дураар цусаа бэлэглэх зан үйлтэй харилцан хамаарал”, “Мэдээлэл харилцааны мессеж боловсруулах нь”, “Хэвлэлийн мэдээ бэлтгэхдээ анхаарах зүйлс”, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах нь”  зэрэг сонирхолтой сэдвээр номын дуу сонсч, олж авсан шинэ мэдлэг, мэдэээллээ бүлгийн ажлын хэлбэрээр баталгаажуулсан юм.\r\n\r\nЭМСХХ-5 төслийн хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Монгол контент” ХХК-ийг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж байгаа юм.\r\n\r\n \r\n\r\nmongolcontent-sur\r\n\r\nari\r\n\r\nmoncon6\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.