•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусны төв үйл ажиллагаандаа Олон улсын ISO стандартыг хэрэгжүүлнэ

    2016-11-21-1Энэ сарын 15-19-ний хооронд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн хурлын танхимд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо ISO  9001:2015-г хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө. Цусны албаны эмч мэргэжилтнүүдэд чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд мөрдөх стандартын талаар мэдлэг олгож, баримтжуулалтын тогтолцоог хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх, хандлага, ур чадвар, дадлыг сайжруулах зорилготой уг сургалтад Канадын олон улсын нийгэмлэгийн Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын зөвлөх профессор Смит Сибинга онолын  12, дадлагын  16  буюу нийт 1,5 багц цагийн хичээл орсон бөгөөд “Чанарын удирдлагын тогтолцооны шаардлага, олон улсын стандартын тухай ойлголт, аудит, итгэмжлэлийн тухай”, “Байгууллагын төлөв байдал, сонирхогч талуудын хэрэгцээ, чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээ, үйл явц”, “Төвийн манлайлал, төлөвлөлт, дэмжих үйл ажиллагааг тодорхойлох нь” зэрэг сэдэвт хичээл орсон юм.

    \r\n

    2016-11-21-4 2016-11-21-3 2016-11-21-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.