•  

    clock Даваа-Баасан 08:30-16:00    Бямба-ням Амарна world Утас:  70136504, 70112857      Факс:  70112857
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Түүхэн замнал

    Монгол улсын цусны албаны товч танилцуулга

    • 1938 онд Улсын төв эмнэлэгт өвчтөнд мэс засалч эмчээс цус авч сэлбэсэн нь эрүүлийг хамгаалахын түүхэнд тэмдэглэгдсэн анхны цус сэлбэлт болжээ.
    • 1939 оны Халх голын дайны жилүүдэд шархадсан цэрэг, дайчдад цус сэлбэн эмчилж байсан.
    • 1956 онд БНМАУ-ын СНЗын 16-р тогтоолоор мэс заслын эмнэлгийн дэргэд 3.5 орон тоотой “Цус сольж эмчлэх газар” байгуулагдсан байна.
    • 1962 оны 12 дугаар сарын 26-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 505-р тогтоолын дагуу 1963 онд бие даасан Цус сэлбэх төв станц байгуулагдсан.

    tsus-selbelt1

    • 1990 онд Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн сайдын А/154 тоот тушаалаар Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтийг Цус сэлбэлт судлалын төв нэртэйгээр Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн.
    • 2007 онд Эрүүл мэндийн сайдын 138 тоот тушаалаар цусны төвийн үүрэг үйл ажиллагаа, бүтэц орон тоог өөрчлөн Цус сэлбэлт судлалын үндэсний төв болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

    Монгол улсын цусны албаны бүтэц

    • Цусны алба нь  Засгийн газар буюу ЭМЯны харъяанд үйл ажиллагаа явуулдаг. Нийслэл УБ хотод үндэсний нэг төв орон нутагт 26 салбар төвтэй үйл ажиллагаа явуулдаг

    mgl-zurag

    ЦССҮТ-ийн бүтэц үйл ажиллагаа

    • ЦССҮТ нь нийслэл УБ хотод байрладаг, цус сэлбэлт судлалын чиглэлээр лавлагаа тусламж үзүүлэх үндэсний төв.  Цус, цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх хадгалах, эмнэлэгт олгох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Мөн ЭМ-ийн тусламж үйлчилгээг үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм.
    • Монгол улсын цусны албаны үйл ажиллагааны үндэсний стандарттай. Энэ стандартын дагуу зохион байгуулалт, үйл ажиллагааг явуулдаг. 2017 онд энэ стандартыг шинэчлэн стандарт хэмжил зүйн газраар батлуулсан. MNS 6674:2017

    Алсын хараа

    • Цус сэлбэлт судлалын чиглэлээр Азидаа тэргүүлэгч орнуудын жишигт хүрнэ.

    Эрхэм зорилго

    • Чадварлаг баг, дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд оршино.
    • ЦССҮТ нь  нь удирдлага зохион байгуулалт, дэмжих үйлчилгээний 3 алба / чанар, цусны сонор сэрэмжийн, стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн, эрдэм шинжилгээ, хүний нөөц, хамтын ажиллагааны/,  үндсэн үйл ажиллагааны 4 тасаг / ДЗБ, ТТ, НЛ, МТИТ/, 1 алба / сувилгааны/ тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Төвийн үндсэн үйл ажиллагаа,  үүрэг:

    • Цусны аюулгүй байдлыг хангах бодлого, шийдвэр, журам зааврыг хэрэгжүүлэх,
    • Эрүүл мэндийн байгууллагад цусны зохистой хэрэглээг хэвшүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллах
    • Цусны донорын сургалт сурталчилгааны ажлыг мэргэжил арга зүйгээр хангаж, сайн дурын авлагагүй донороос цус цуглуулж, донор хадгалалтыг нэмэгдүүлэх
    • Цус, сийвэн цуглуулж, цус цусан бүтээгдэхүүнийг эмнэлгийн захиалгын дагуу үйлдвэрлэх, хадгалах
    • Цуглуулсан цусны нэгж бүрд цус сэлбэлтээр дамжих халдвар ирүүлэх , цусны бүлэг тодорхойлох, цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын болон иммуногематологийн лавлагаа шинжилгээг хийх
    • Цус сэлбэлт судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалт зохион байгуулах, давтан сургах
    • Ердийн болон гамшгийн үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх
    • Орон нутгийн цусны салбар төвийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах

    Орон нутгийн цусны салбар төвүүд БОЭТ, аймаг, дүүрэг, сумын НЭ-ийн бүтцэд хамаран үйл ажиллагаа явуулдаг. ЦСТ- нь дараах үйл ажиллагаа, үүрэгтэй. Үүнд:

    • Орон нутгийн улаан загалмайн байгууллагатай хамтран донорын сургалт сурталчилгааг мэргэжил арга зүйгээр хангах
    • Донор сонгож, цус цуглуулах, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах
    • Шинжлэх,
    • Эмнэлгийг байгууллагыг ЦЦБ-ээр хангах
    • Сумдыг мэргэжил арга зүйгээр хангах

    МУ-ын “Донорын тухай” хууль 2000 онд батлагдаж, 2012 онд нэмэлт өөрчлөлт орж, 2017 онд шинэчлэн найруулагдсан.

    2007 онд Монгол Улсын Их хурлын 45 тоот тогтоолоор ”Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг, 2008 онд Монгол улсын Засгийн газрын 111-р тогтоолоор “Төрийн бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г  баталсан,

    Энэхүү бодлогыг хэрэгжүүлж 2008-2015 онд  97%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж үр дүнг  ЗГ-т тайлагнасан.

    МУын ЗГ-аас “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлж,  2016 онд 3,3 тэрбум ₮ өртөг бүхий ЦССҮТ-ийн шинэ барилгыг ашиглалтанд оруулсан.

    Мөн шинэ төвийн эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг 100% Шинэчилсэн.

    bair-neelt

    2016 онд Гамшгийн үеийн бэлэн байдлын хангах нөөц төв байгуулсан

    ЦССҮТ-ийн хуучин байрыг  цус цуглуулах төв болгон  цусны албаны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, цус цуглуулах, гамшгийн үед ажиллах нөөц төв гэсэн 3 үндсэн зорилгоор шинэчлэн зохион байгуулсан.

    Энэ  төвд:

      • ОБЕГ-ын санхүүжилтээр гамшгийн үед хэрэглэх сийвэн цуглуулах аппарат, автоклав, компьютер, хөргөгч, тодорхой хэмжээний  ХШС бүтээгдэхүүн хадгалсан 5 гүн хөлдөөгч байрлуулсан тусгай өрөө гаргасан.
      • Мөн гамшгийн үед цус, сийвэн цуглуулах 4, шинжилгээ хийх 2, ЦЦБ үйлдвэрлэх 2, хадгалах -1 өрөөг тус тус  үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар зохион байгуулж, шаардагдах нөөц зүйлсийг бүрдүүллээ. ЦЦБ хадгалах өрөөг шинээр зохион байгуулж, засвар хийн, 8 хөлдөөгч байрлуулан сийвэнгийн бүтээгдэхүүн хадгалж байна. Энэ өрөөний хэмийг тохируулах кондейшн нэмж,байрлуулав.

    noots-tov

    ЦЦБ үйлдвэрлэх өрөө,                                        ЦЦБ хадгалах өрөө,                                 Цус цуглуулах өрөө

    Цусны албаны тоног төхөөрөмжийн үйлчилгээ, засварыг хийх үүрэгтэй мэдээллийн технологи, инженер техникийн загвар тасгийг  шинээр байгуулж, шаардлагатай төхөөрөмжөөр тоноглосон.

    2015 онд тус төвийн нэгдсэн лаборатори нь MNS ISO 15189:2008-ын  дагуу итгэмжлэгдэн ба 2017 онд MNS ISO 15189:2015-аар  4 жилийн хугацаатай дахин итгэмжлэгдсэн.

    2017 онд төвийн бүх үйл ажиллагааг хамруулан цогц байдлаар Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016-аар баталгаажуулагдсан.

    2016-2017  онд орон нутгийн цусны салбар төвийн  байранд их засвар хийж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлт хийсэн.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.