•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Даргын мэндчилгээ

    Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тавтай морилно уу

    dargaЮуны өмнө өнгөрсөн тавь гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан эрхэм донорууд, үйлчлүүлэгч, хамтрагч та бүхэндээ халуун талархал илэрхийлье.

    Манай төв нь Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.

    Өнгөрсөн хугацаанд бид төвийн шинэ барилгыг ашиглалтанд хүлээн авч, эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн иж бүрэн шинэчлэлийг хийн цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, донор үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн шинэчлэл, дэвшлийн он жилүүд байлаа.

    2011 онд жилд 20.000 (нийт хүн амын 0.7%) донор цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж байсан бол эдүгээ энэ тоо 30.000 (нийт хүн амын 1.0%) болж өсөөд байна. Мөн бид Улаанбаатар хотын хэмжээнд цорын ганц Цус цуглуулах төв (ЦЦТ)-ийг ажиллуулж байсан бол өнөөдөр Баянгол, Сүхбаатар, Баянзүрх ЦЦТ-үүд ажиллаж, донор үйлчлүүлэгчдэд үйлчлэх боллоо.

    Монгол улсын Цусны албаны үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд буй энэхүү түүхэн агшинд та бид хамтдаа байж, дараагийн шинэ түүхийг бүтээнэ гэдэгт гүнээ итгэж байна.

    Цаг үргэлж бидний үйл хэргийг дэмжиж ажилладаг эрхэм донорууд, үйлчлүүлэгч, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Ерөнхий захирал: signature / Н.Эрдэнэбаяр /
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.