•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Сар бүрийн 3-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

    anonsЦус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл Мэнд Спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.\r\n\r\nЭнэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.\r\n\r\nЭнэхүү үйл ажиллагааг 2015 оны 4 сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 9 сарын 17-нд болох баатарлаг Хилчдийн түүхт 83 жилийн ойг угтан 9 сарын 3-ны өдрийг ХХЕГ, ХЦ-ийн 0253-р ангийн бие бүрэлдэхүүн өөрийн нэрэмжит донорын өдөрлөг болгон хоёрдох жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.\r\n\r\nӨнөөдрийн арга хэмжээний хүрээнд 70-аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн 3 хүндэт донорыг “Хүрэл” донороор өргөмжлөн алдаршуулсан.\r\n\r\nСар бүрийн 3-ны энэ өдрөөс эхлэн 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад энгэрийн тэмдэг гардуулах болсон. Энэ удаад 4 донор энэхүү тэмдэгийг гардаж авлаа.\r\n\r\nХХЕГ, Хилийн цэргийн анги салбарын хамт олон нь Донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, идэвхтэн донорын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг Донор хамт олон юм.\r\n\r\n2016-09-03-1 2016-09-03-2-1 2016-09-03-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.